Үнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал үнэ төлбөргүй

Үнэт ховор номын музей тавдугаар сарыг дуустал үнэ төлбөргүй



Монгол улсын үндэсний номын сангийн сан хөмрөгт Монголын төдийгүй Азийн олон орны бичиг соёлын 1,5 сая гаруй үнэт өв, ховор чухал дурсгалууд,гар бичмэл, бар хэвлэл хадгалагддаг билээ.

Тэгвэл үндэсний номын сангийн Үнэт Ховор номын музей тавдугаар сарыг дуустал олон нийтэд үнэ төлбөргүйгээр үйлчилхээр болжээ.

Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Үнэт ховор номын музейд "Үндэсний бичиг соёлын гайхамшигт дурсгалууд үзэсгэлэн" нээгдсэн бөгөөд үзэсгэлэнгийн агуулгад "Юнеско-гийн болон Монгол Улсбн хосгүй үнэт өвд бүртгэлтэй Үнэт ховор номын музейн үзмэрүүд, Монгол бичгээр бичигдсэн ном хэвлэл,сонин сэтгүүлийн дээжис багтаж байна. 


Фото галлерей



Уншсан: 39