Нарны тос авахдаа юуг анхаарах вэ

Нарны тос авахдаа юуг анхаарах вэ



Хүмүүс ихэвчлэн нарны тосыг зөвхөн нүүрэндээ түрхдэг гэвч хүзүүндээ ч мөн адил заавал нарны тос түрхэх шаардлагатай байдаг. Зуны аагим халуун өдрүүд хаяанд ирж буй энэ цаг үед өдөр тутамдаа ямар нарны тос авахаа мэдэхгүй байгаа хүмүүст нарны тосон дээрх тэмдэглэгээ ямар учиртай болохыг тайлбарлая.

UVA/UVB гэж юу ? Нар нь арьсны хавдар үүсгэгч хоёр төрлийн хорт туяаг ялгаруулдаг. Эдгээрийг нарны хэт ягаан туяа нь альфа (UVA) болон бета (UVB) гэж тэмдэглэдэг. •UVA (урт туяа) нь цаг агаар, улирлаас үл хамааран нарнаас байнга ялгарч байдаг туяа. UVA туяа нь шилний цаанаас нэвтлэж, хор учруулах чадвартай. Эдгээр туяаны нөлөө тэр доор нь гардаггүй бөгөөд арьсанд гүн нэвтэрч нарийн үрчлээ үүсэх, аажим аажмаар арьсны хөгшрөлт явагдахад нөлөөлдөг байна. Түүнчлэн арьсанд сэвх, толбо үүсэх гол шалтгаан энэхүү туяанаас болдог юм. •UVB (богино туяа) нь зуны улиралд ялангуяа өдөр идэвхтэй байдаг. Энэ туяанд түлэгдсэн арьсны шинж тэмдэг хоёр өдрийн дараа илэрдэг бөгөөд удаан хугацааны турш арилахгүй. UVB арьсыг харлуулж, улайлгаж хорсгоно. Арьсны уян хатан чанарыг алдагдуулж, өнгөн давхар­гыг хордуулж, хар сэвх, толбо үүсгэдэг байна. Иймээс жилийн 4-н улиралын турш арьсаа нарнаас хамгаалах хамгийн зөв арга бол зориулалтын нарны тос хэрэглэж сурах хэрэгтэй. SPF гэж юу бэ ? Энэ нь Sun Protection Factor /SPF/ буюу нарнаас хамгаалах хүчин зүйл юм. Нарнаас хамгаалах тосон дээр SPF15, SPF20, SPF30, SPF50 гэсэн тэмдэглэгээ байдаг. Нарны гэрэлд ямар ч хамгаалалтгүй гарсан арьс 20 минутын дараа гэхэд л улайж эхэлдэг байна. Та заавал SPF найрлагатай тос хэрэглэх хэрэгтэй. SPF нарнаас хэдий хугацаагаар хамгаалах вэ? SPF15- нарнаас 3-4 цаг буюу 93% хамгаална SPF30- наранд 6-8 цаг буюу 97% хамгаална SPF50-нарнаас 9-11 цаг буюу 99% хамгаална. Мөн РА++++ байвал 9-16 цаг хамгаалах үйлчилгээтэй байхнээ.



Фото галлерей



Уншсан: 105