Анхаарал сулрах эмгэгтэй хүний тоо сүүлийн жилүүдэд огцом өсжээ

Анхаарал сулрах эмгэгтэй хүний тоо сүүлийн жилүүдэд огцом өсжээ



Сүүлийн 10 жилийн хугацаанд Нейродивергент гэж оношлогдсон хүмүүсийн тоо нэмэгдэж, дэлхий даяар явуулсан судалгаагаар насанд хүрэгчдийн найман хувь нь энэ эмгэгийн ямар нэгэн хэлбэрээр өвчилсөн болох нь тогтоогджээ.

Нейродивергенц гэдэг нь сэтгэцийн үйл ажиллагааны өөрчлөлттэй хүмүүсийг тодорхойлдог эмнэлгийн бус нэр томъёо юм. Энэ ангилалд багтдаг зарим мэдэгдэж буй эмгэгүүд нь анхаарал сулрах гиперактив эмгэг (ADHD), аутизмын спектрийн эмгэг (ASD) болон дислекси юм. Дэлхийн эдийн засгийн форумын үзэж байгаагаар эдгээр өвчний тархалт нэмэгдэж байгаа шалтгаан нь одоогоор бүрэн тодорхой бус гэнэ.

АНУ-ын Миссури мужийн анагаах ухааны нийгэмлэгийн сэтгүүлд 2022 онд хэвлэгдсэн судалгаагаар 1997-2016 оны 20 жилийн хугацаанд АНУ-ын нийт хүн амын дунд  анхаарал сулрах эмгэгийн тархалт 6.1-ээс 10.2 хувь болж өссөн болохыг тогтоожээ. 2019 онд АНУ-ын хүн амын дунд хийсэн өөр нэг судалгаагаар 2007-2016 оны хооронд насанд хүрэгчдийн дунд анхаарал судрах эмгийг тархалт 123 хувиар өссөн байна.

“The Straits Times” сонины 2023 оны тайланд дурдсанаар, улсын эмнэлгүүдийн мэдээлэлд үндэслэсэн тооцоолол нь сүүлийн жилүүдэд  аутизмын спектрийн эмгэг буюу  ASD-ийн тархалт нэмэгдэж байгааг харуулж байна. “Singapore Medical Journal”-д 2021 онд хэвлэгдсэн судалгаанаас үзэхэд ASD өвчтэй хүүхдүүдийн тоо 2014 онд 721 байсан бол 2019 онд 1279 болж өссөн байна.

“Raven Counseling and Consultancy”-ийн ахлах зөвлөх, доктор Правен Найр мэдрэлийн зөрүүтэй холбоотой асуудлаар түүний эмнэлэгт ханддаг өвчтөнүүдийн тоо нэмэгдсэн гэв. Тэрбээр "Энэ эмгэгийн тохиолдол  сүүлийн таван жилд 20 хувиар өснө гэсэн тооцоо бий. Ковид гарснаас хойш тогтмол нэмэгдэж байна" гэжээ.

Нейродивергенц гэж юу вэ

Энэ нэр томъёог анх аутизмтай хүмүүсийг тодорхойлох зорилгоор боловсруулсан боловч дараа нь анхаарал сулрах эмгэг, эсвэл дислекси зэрэг суралцах бэрхшээлтэй зэрэг мэдрэлийн болон хөгжлийн бусад өвчтэй хүмүүст хэрэглэж байгаа ажээ. Сүүийн үед  обсессив компульсив эмгэг (OCD) зэрэг сэтгэцийн зарим эмгэгийн хүрээнд ашиглах болсон байна.

Нейродивергенцтэй эсэхийг яаж тодорхойлох вэ

-Анхаарал хандуулах чадваргүй байдал

-Тодорхой үнэр, дуу чимээнд хэт мэдрэг байдал

-Маш их анхаарал хандуулсан сэдвүүдээ хэт сонирхох

Вирия сэтгэл зүйн үйлчилгээний клиникийн сэтгэл зүйч, доктор Тимоти Сингхэм эдгээр шинж тэмдэг нь ихэвчлэн бага наснаас илэрдэг гэжээ.

https://www.todayonline.com/singapore/explainer-rise-adults-diagnosed-neurodivergence-what-does-mean-and-how-do-we-help-those-affected-2407496

 


Фото галлерей



Уншсан: 155