Улсын физикийн 35 дугаар олимпиад Хөвсгөл аймагт эхэллээ
Улсын физикийн олимпиадад оролцохоор Монгол орны өнцөг булан бүрээс шалгарсан 50 физикийн багш, 98 авьяаслаг сурагч өрсөлдөнө.
Өнөөдрийг хүртэлх хугацаанд нэрэмжит болон аймаг, бүсийн хэмжээний 11 удаагийн олимпиад болж эндээс шалгарсан шилдгүүд улсын олимпиадад оролцож байгаа юм. Энэ удаагийн олимпиадад Улаанбаатар хот болон зохион байгуулагч Хөвсгөл аймгаас хамгийн олон суралцагч өрсөлдөж байна.
Аливаа олимпиадын түвшин, чансааг түүнд дэвшүүлсэн бодлогуудын чанараар дүгнэдэг. Азийн физикийн XXIII олимпиадад Монголын физикчдийн тавьсан бодлого, дэвшүүлсэн асуудлууд шинэлэг байсныг “The Physics Educator” сэтгүүлд онцолж байсан. Энэ удаагийн Улсын физикийн олимпиадын бодлогууд илүү шинэлэг, сонирхолтой, уран байна гэдэгт эргэлзэхгүй байна.
Уншсан: 119