Дугуйн спортоор Монголчууд Парисын олимпид өрсөлдөнө

Дугуйн спортоор Монголчууд Парисын олимпид өрсөлдөнө



Зуны 33 дахь удаагийн олимп Парис хотноо нээлтээ хийхэд 74 хоног үлдлээ. Тус олимпод 32 төрлөөр 10,500 гаруй тамирчид оролцохоор бэлтгэж байна. 

Монгол Улсаа төлөөлөн сүүлийн Токиогийн олимпод арван спортын 43 тамирчин оролцож, жүдогийн Саид Моллаей мөнгө, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, чөлөөт бөхийн Б.Болортуяа нар хүрэл медаль хүртсэн түүхтэй. Тэгвэл өнөөдрийн байдлаар хэн гэдэг тамирчин, ямар спортын төрлөөр эрхээ аваад байна вэ?

2024 оны тавдугаар сарын 13-ны байдлаар зургаан спортын арван монгол тамирчин Парисыг зорих онгоцондоо суухад бэлэн болжээ.

Тухайлбал,

  • О.Есүгэн /буудлага/
  • Э.Даваахүү /буудлага/
  • Н.Баяраа /буудлага/
  • Б.Отгонболд /байт харваа/
  • О.Есүгэн /бокс/
  • Б.Чинзориг /бокс/
  • С.Жамбалжамц /дугуй/
  • Д.Отгонжаргал /чөлөөт бөх/
  • Э.Дэлгэрмаа /чөлөөт бөх/
  • Т.Тулга /чөлөөт бөх/
  • Б.Бат-Эрдэнэ /чөлөөт бөх/
  • М.Лхагвагэрэл /чөлөөт бөх/
  • Б.Хулан /чөлөөт бөх/
  • П.Орхон /чөлөөт бөх/
  • Э.Дэлгэрмаа /чөлөөт бөх/
  • Э.Даваанасан /чөлөөт бөх/
  • Г.Хишигсайхан /марафон/
  • Б.Мөнхзаяа /марафон/
  • Б.Сэр-Од /марафон/
  • М.Анхцэцэг /хүндийн өргөлт/

Онцлоход, дугуйн спортоор монголчууд Парисын олимпод өрсөлдөнө. Токиогийн олимпод Монгол Улс анх удаагаа 3х3 сагсан бөмбөг, ширээний теннис болон эмэгтэй боксын төрөлд тамирчдаа илгээж байв. 

 


Фото галлерей



Уншсан: 115