Баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр бороо орно

Баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр бороо орно



Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, нутгийн өмнөд хэсгээр халж хуурайшилт нэмэгдэж байгаа тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хур тунадас: Тавдугаар сарын 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 19-нд нутгийн төв хэсгээр, 20-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. 

Салхи: 13, 17-нд ихэнх нутгаар, 14-нд говь, тал, хээрийн нутгаар, 16-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +14...+19 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +18...+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +23...+28 градус дулаан байна. 14-нд нутгийн зүүн хэсгээр, 17-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ


Фото галлерей



Уншсан: 160