
Монол уулчдыг эрэн хайх ажлыг зогсоолоо
Сураггүй болсон Монголын уулчдыг эрэн хайх ажиллагааг цаг агаарын таагүй байдлаас үүдэн зогсоожээ."Everest Today" твиттер хуудаст "Сурагггүй болсон монгол уулчдыг эрэн хайх ажиллагааг цаг уурын таагүй нөхцөл байдлын улмаас зогсоолоо. Одоогоор ул мөр олдоогүй байна. Дөрвөн шерпа эрэн хайх, аврах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа ба тэдний хоёр нь дөрөвдүгээр баазад гацсан. Хоёр нь гуравдугаар баазад хүрсэн гэсэн хэмээн мэдээлжээ. Монголын уулчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч, “Эверест-2023” багийн ахлагч С.Ганхүү Непаль улсын Катманду хотод алхалтын багтай хамт очоод байгаа юм. Тэд “8К экспидейшн”компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд алга болсон хоёр уулчин гуравдугаар кемпээс дээш өгсөхдөө 2;2 хүчилтөрөгчтэй өгссөн. Тавдугаар сарын 13-ны өглөө зүүн оргил буюу 8600 м (Далайн түвшнээс дээш) орчим оргилоос бууж явсан уулчид тэдэнтэй таарсан бөгөөд том биетэй нь урдаа, туранхай нь хойноо явж байсан гэсэн мэдээлэл өгөөд байгаа юм. Одоогийн таамаглалаар манай хоёр уулчин Эверестийн оргил болон зүүн оргил хоёрын дунд киллари хананы орчим ямар нэгэн байдлаар үлдсэн гэж тооцоолж байгаа аж.