МУИС “Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг дэмжих дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн ажиллаж байна 7 сарын өмнө    |    Davaasuren G Davaasuren G



МУИС болон ХБХХЕГ-ын  санамж бичгийн   хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын хөгжил манлайлал” хэлэлцүүлгийг МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт МУИС, МУБИС, АШУҮИС, ШУТИС, ХААИС, СУИС, Мандах Их сургуулиудын  оюутны хөгжил  хариуцсан албаны дарга нар болон хөгжлийн бэрхшээлтэй оюутны төлөөллүүд оролцлоо. Хэлэлцүүлгээр их дээд сургуульд суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй оюутан залуусын хөгжлийг  дэмжиж буй туршлага, хөгжил манлайлал, хүртээмжтэй суралцахуй, тохируулга зэрэг сэдвийн хүрээнд илтгэл тавьж хэлэлцүүллээ.

МУИС “Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг дэмжих дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр” /2019-2022/ -ийг боловсруулж хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд:

  • Хөгжлийн бэрхшээлтэй 26 суралцагчид хичээлийн тохируулга боловсруулж, сүүлийн 2 хичээлийн жилийн байдлаар 376 орчим багшид хүргүүлж,  веб сайтын хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулан "Web Content Accessibility Guidelines (WCAG)" стандартыг мөрдлөг болгож ОТХ-ийн хэлтсийн цахим хуудасны /student.num.edu.mn/ загварыг хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад хүртээмжтэй болгон шинэчилжээ.

 Мөн МУИС-ийн хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн “ХИЧЭЭЛИЙН ТОХИРУУЛГА” боловсруулж сургалтад хэрэглэж эхэлсэн байна.



Фото галлерей



Уншсан: 164