Үндэсний номын баяр маргааш болно

Үндэсний номын баяр маргааш болно



Ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй номын баяр “Илүү их уншъя” уриатайгаар 35 дахь удаагаа Д.Сүхбаатарын талбайд маргааш эхэлнэ. 


Энэхүү номын баярт 200 гаруй хэвлэн нийтлэгч ,300 гаруй зохиолч тогтмол оролцдог. Энэ жилийн номын баярт 60 гаруй уран бүтээлч нэмэгджээ.


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар ном бүтээлийг дээдэлдэг уламжлалт соёлыг өвлүүлж, бүх нийтээрээ уншдаг ард түмэн болох зорилгоор “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг жил бүрийн 5 болон 9 дүгээр сард тэмдэглэн өнгөрүүлэхээр хуульчилсан билээ.


Номын баярт монголын зохиолчдоос гадна гадаадын алдартай зохиолч, хэвлэн нийтлэгчид ирж оролцдог болсноор монголын уншигчид зохиолчидтой биечлэн уулзах сайхан боломж тохиох болсон юм.


Фото галлерей



Уншсан: 164