Парисын олимпод нэг тамирчинд 83-84 сая төгрөг зарцуулна

Парисын олимпод нэг тамирчинд 83-84 сая төгрөг зарцуулна



"Парис 2024" олимпын наадам 2024 оны долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-нийг хүртэл Франц улсын нийслэлд зохион байгуулагдах гэж байна

Манай улс энэ жилийн олимпод оролцох 55 эрх авах зорилготой бөгөөд нэг тамирчинд 83-84 сая төгрөг зарцуулна гэж мэдээлээд буй

Олимпод оролцох Монголын баг тамирчдын ёслолын хувцсыг өчигдөр болсон "Youth Conference 2024: To the World" эвентийн үеэр "Michel&Amazonka" компани танилцууллаа. Тамирчдын ёслолын хувцсыг тус компанийн хамт олон урлаж байгаа билээ.

Ёслолын хувцсанд төрийн есөн хөлт цагаан туг, олимпын бамбар, нар, сарны дүрслэл, морьтой баатар зэрэг нийт есөн дүрслэлийг багтаажээ.

Харин спортын хувцас, хэрэглэлийг Японы "Mizuno" компаниас авах аж.



Фото галлерей



Уншсан: 119