
Хамгийн залуу алдарт эх 21 настай
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд өнөөдөр Алдарт эхийн одон гардуулав.
Энэ жил Алдарт эх I, II зэргийн одонг орон даяар 11,294 ээж хүртэж байгаа аж. Өнөөдөр алдарт эхийн одон авч байгаа ээжүүдийн олонх нь 34-38 настай бол хамгийн залуу алдарт эх 21 настай байгаа юм байна.
Монголчууд бид ээжүүдээ сэтгэлийн гүн, зүрхний угаас хайрлаж, амьд бурхан хэмээн дээдлэн шүтдэг болохоор хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан ураг удам, улс үндэстний эх болсон ээж нартаа хүндэтгэл үзүүлж, алдаршуулдаг сайхан уламжлал тогтсон гэдгийг Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов.
Уншсан: 354