Ч.Лодойсамбуу: АН дотроо хагаралдаагүй

Ч.Лодойсамбуу: АН дотроо хагаралдаагүй



"Улаан бал" нэвтрүүлгийн хөтлөгч Ч.Лодойсамбуу АН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвших хүсэлтээ өгсөн байна. Тэрбээр "Үндэсний баялгийн сангийн хууль, хэвлэлийнхэнтэй харилцаж байгаа байдал, хэвлэлээр тарааж байгаа хар пиарыг хараад би сонголтоо хийхээр шийдсэн.

Энэ бол ардчиллыг хамгаалах сүүлийн сонгууль. МАН аймаар их мөнгөтэй байна. Тавьж байгаа хоригууд нь аймаар байна.  Нэг талаар гишүүдийн тоог 126 болгосон нь залуучуудад боломж олгож байна. Нөгөө талаар сонгуулийн тойргийг томсгосон нь мөнгөтэй, олон танил хүнд ашигтай тусч байна. Жагсаалт бол намын нүүр царай, шошго. Намын нүүр царай бодож жагсаалтыг өрөхөд хэцүү. Энэ нам таван намын нэгдэл. Эсрэг тэсрэг байр суурь гарна. Энэ бүх нэгдэж, нийлсэн хүмүүсийн тодорхой хүслийг биелүүлэхээс аргагүй. "Херо" энтертаймент баахан гүтгэлэг тараагаад АН болохгүй байгаа мэт харагдуулдаг. Гэхдээ АН бол хагаралдаагүй" гэв.


Фото галлерей



Уншсан: 158