
Ч.Лодойсамбуу: Энэ удаагийн сонгуульд АН ялалт байгуулна
Ардчилсан нам найман жил эрх барьсан МАН-д хариуцлага
хүлээлгэх болсон. 126 гишүүнтэй болж залуучуудад зай гаргаж өгч байна. Нийт сонгуулийн
зардлыг нам өөрөө зохицуулдаг болсон нь олонд танигдсан хүмүүст боломж болж
байна.
Жагсаалт бол намын нүүр царай. Түүнийг харж хүмүүс аль
намыг сонгохоо шийднэ. АН 180 мянга гаруй гишүүнтэй бид олны танил улс
төрчдөөрөө намын дотоод байдлыг дүгнэдэг.
Өнгөрөгч таван жилд миний хийсэн ажлууд зарим их хурлын
гишүүний хийж чадаагүй ажлууд байсан. Өмнөөс нь хууль санаачилж, хууль зассан,
үндсэн хуулийн цэц дээр хүртэл өөрөө бичиг бариад явж байсан.
Хэдэн хүмүүсийн хагарлаас болж намыг хагарсан гэж үзэж
болохгүй. Ардчилсан нам одоо эвлэх гэж байна. Сөрөг хүчин ардчиллыг хамгаалдаг
хамгийн том багана. Намын дарга хамгийн хүнд өдрүүдийг давж байна. Бүгдийн
сонсож, хамтран гэдэг бол яг улс төрчийн хийдэг ажил. Сэтгүүлчид бол архив бид
өмнөх МАН-ын ажлуудыг сануулна.