
“Улаанбаатар марафон 2024”-т 15700 гүйгч бүртгүүллээ
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдыг бүртгэж дууслаа.
Хоёр сарын хугацаанд 15700 хүн бүртгүүсэн байна. Өнгөрсөн жилийн гүйлтэд 12700 гаруй гүйгч бүртгүүлж байсан бол энэ тоо 3000-аар өсөв.
Энэ жил таван км-ийн зайд гүйхээр хамгийн олон буюу 10907 хүн бүртгүүлсэн байна. Мөн 21 км-т 1014 хүн гүйхээр бүртгүүлсэн нь өнгөрсөн жилтэй харьцуулахад хоёр дахин нэмэгджээ. Тэгвэл гэр бүлийн гүйлтэд 1400, 1.5 км-ийн тусгай хэрэгцээт иргэдийн гүйлтэд 39 хүн бүртгүүлэв. Түүнчлэн 10, 21, 42 км-т гүйгчдийн бүртгэл өнгөрсөн оныхоос өссөн үзүүлэлттэй гарав. Тодруулбал, өнгөрсөн онд 10 км-т 1368 гаруй гүйгч, 21 км-т 542 гүйгч, 42 км-т 140 гүйгч бүртгүүлж байв. Харин энэ жил 10 км-т 1866 гүйгч, 21 км-т 917 гүйгч, 42 км-т 180 гаруй гүйгч бүртгүүллээ.
Одоогийн байдлаар 11 мянган хүн бүртгэлийн дугаараа авсан бөгөөд дугаар олгох ажил энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ.