
Л.Анхзаяа ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 19-24нд болж байна.
Дөнгөж сая тэмцээний эрэгтэйчүүдийн 73кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Л.Анхзаяа Бразилын бөх Даниэль Каргниныг нэмэлт цагт торгуулиар ялсанаар хүрэл медаль хүртлээ.
Дэлхийн шинэхэн медальтан болсон Л.Анхзаяа жүдо бөхийн ДАШТ-ээс Монголын баг тамирчдын 29 дэхь медаль, 18 дахь хүрэл медалийг хүртлээ.
Уншсан: 186