Ногоон автобусны хянан шалгах сонсгол өнөөдөр болно

Ногоон автобусны хянан шалгах сонсгол өнөөдөр болно



Түр хорооны сонсгол тавдугаар сарын 21, 22-ны өдөр болно. Гэрчээр Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах сайд, Засаг дарга зэрэг 98 хүний дуудсан талаар түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хэлж байсан юм. Тухайлбал,

-Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд асан Ж.Сүхбаатар

-Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Ц.Батгэрэл

-Нийслэл Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар

-Нийслэлийн Улаанбаатар хотын нэгдүгээр орлогч асан Ж.Сандагсүрэн

-Нийслэлийн Засаг дарга зөвлөх асан И.Баатархүү

-НЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч асан Ө.Ганболд

-НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Содбаяр

-“Тэнүүн Огоо” ХХК-ийн А.Ганхуяг нарын 98 хүнийг гэрчээр дуудаж байна.

Мөн Нотлох баримтыг шинжлэх судлах сонсголд нийт гурван асуудлыг хэлэлцх юм.

Мөн өнөөдөр тус хэргийн шүүхийн урьдчилан хэлэлцүүлэг товлогдоод байсан ч зургадугаар сарын 17-н хүртэл хойшлогджээ. Учир нь Яллагдагч Д.Цогбадрахын өмгөөлөгч Р.Машлай нь “...миний бие Бүгд Найрамдах Хятад ард улсад 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дурангийн эмчилгээнд орсон шалтгааны улмаас хуралд оролцох боломжгүй тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлт,

Мөн яллагдагч Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Р.Батцогт нь “”...ар гэрийн гачигдал гарсан тул хурлыг хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлтийг тус тус гаргасныг шүүх хүлээн авч яллагдагч А.Ганхуяг нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэжээ

 


Фото галлерей



Уншсан: 117