Төвийн бүсийг сангийн сайд Б.Жавхлан ахалж сонгуульд оролцоно
Нам эвслүүд өчигдөр /2024:05:20/ УИХ-ын 2024 сонгуульд нэр дэвшигчдээ тодрууллаа.
Төвийн бүсэд МАН-аас Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Д.Дамдинням, Ж.Батжаргал, Д.Өнөрболор, Ч.Ундрам, Боомтын сайд Б.Тулга, Ерөнхийлөгчийн зөвлөх С.Лүндэг, МАН-ын гишүүн Б.Цогтгэрэл нэр дэвших эрхээ намаасаа авсан. Тэгвэл төвийн бүсийг Сангийн сайд Б.Жавхлан ахалж явах юм байна. МАН энэ сонгуулиар ялалт байгуулвал нэр цэвэр, ямар нэгэн асуудалд холбогдоогүй, сайн ажилласан сайд нараа улираана гэсэн мэдээлэл ч байгаа юм. Тэгэхээр сонгуулийн дараа бүрэлдэх шинэ Засгийн газарт одоогийн Сангийн сайд Б.Жавхлан улирах өндөр магадлалтай хүний нэг.
Энэ
удаагийн сонгуулиар сонгуулийн тойргийг томсгосон бөгөөд нэг бүсийн 7-10 гишүүн
нэг баг болон сонгуулийн сурталчилгаагаа хийх бөгөөд бүс бүрийг нэг хүн ахлан
ажиллах юм.