"Үндэсний эвсэл" нэр дэвшигчдээ тодрууллаа
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу “Үндэсний Эвсэл”-ийн Удирдах зөвлөл болон гишүүд хуралдаж, нэр дэвшигчдээ тодрууллаа. "Үндэсний Эвсэл” нийт 76 нэр дэвшигчийг энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлнэ. Үүнээс жагсаалтаар 30, тойрогт 46 хүн нэр дэвшүүлхээр тогтсон байна. Нийт 76 нэр дэвшигчийн 35 нь эмэгтэйчүүд байна. Жагсаалтыг “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр тэргүүлж, хоёрдугаарт УИХ-ын гишүүн асан А.Ундраа эмэгтэйчүүдийн төлөөлөл болон орж байна. Улмаар Монголын либерал ардчилсан намын дарга асан Д.Пүрэвдаваа удаалж байна.
“Үндэсний Эвсэл” нь салбар бүрийн мэргэжлийн хүмүүсийн дуу хоолойг бодлого тодорхойлох үйл явцад хүргэх Нэг улстөрч-1000 мэргэжилтэн зарчмыг баримталж буй.
“Үндэсний Эвсэл”-ийн нэр дэвшигчид мэдлэг, боловсролтой, салбартаа мэргэшсэн гэдгээрээ онцлог байна. Мөн хууль дээдлэх ёс зүй, сахилга батыг нэр дэвшилтэд эрхэм болгосон гэлээ.