Зуны халуун өдрүүдэд наршихаас хэрхэн сэргийлэх вэ
Хэт халуун бүгчим өдрүүдэд нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэлгүй удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж тэмдэг илэрдэг. Аль ч насны хүнд тохиолддог ч бага насны хүүхэд, зүрх судасны өвчтэй хүмүүс, өндөр настан илүү өртөмтгий байдаг.
Иймд зуны улиралд наршилтаас сэргийлэх хэрэгтэй. Үүнд:
1.
Онцын ажилгүй бол гадуур явахгүй байх; (Наранд аль болох
бага явах)
2.
Нарны шууд тусгалаас хамгаалах нүдний шил, малгай зэргийг
тогтмол хэрэглэх;
3.
Гар, хөл, хүзүү зэргийг наранд ил гаргах хэрэггүй. Учир нь
зөвхөн толгойноосоо халснаар наршдаггүй, нарны тусгалыг шууд хүлээн авч байгаа
биеийн бусад хэсгүүдээр ч наршиж болно. Тиймээс хэт халуун өдөр майк, богино
ханцуйтай цамц өмсөх биш урт ханцуйтай нимгэн цамц өмсөх;
4.
Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд байлгаж,
чийглэг сэрүүн орчин бүрдүүлэх;
5.
Наранд удаан хугацаанд байх шаардлага гарвал аль болох
битүү хувцас өмсөөд толгойгоо ойр ойрхон норгох буюу нойтон алчуур, малгай
хэрэглэх;
6.
Шингэнийг аль болох олон хэлбэрээр (буцалгаж ширгээсэн ус,
хөргөсөн цай, жимсний шүүс, хярам) ойр ойрхон уух;
7.
Хэт хөлдөөсөн зайрмаг, мөс, хэт хүйтэн ус, ундаа уух нь
хоолой өвдөх нөхцөлийг бүрдүүлдэг тул эцэг эхчүүд анхаарах.
Илрэх шинж тэмдэг:
Нууц үе 30 минутаас 18 цаг;
Дотор бачуурч, бие нозоорох;
Дотор муухайрах, бөөлжих, суулгах;
Бага зэрэг халуурах;
Ходоод гэдэсний хэвийн ажиллагаа хямрах;
Нүд харанхуйлж, толгой эргэх.
Авах арга хэмжээ:
Дээрх шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандан үзүүлж
зөвлөгөө авах;
Буцалсан усыг хөргөөн задгай саванд хийж наранд халаагаад
уг усаа уух буюу толгой биеийг угааж хэвших;
Зөв тохирсон шингэнийг насны онцлогт тохируулан аль болох
ойрхон олон удаа хэрэглэх;
Нарнаас хамгаалж гэртээ чийгтэй сэрүүн орчин бүрдүүлэх;
Хэрэв халуурвал хүйтэн жинг толгой, шилэн хүзүү орчимд
тавьж халуунаа бууруулах;
Хоол унд хорихгүй учраас шим тэжээлтэй хоол идэх нь зүйтэй