Орон сууцны үнэ 10,2 хувиар өсжээ

Орон сууцны үнэ 10,2 хувиар өсжээ



Урин дулааныг угтсан барилга, бүтээн байгуулалтын ажлууд орон даяар өрнөж байна. Улсын хэмжээнд жилд дунджаар 2000 гаруй барилга ашиглалтад ордог гэсэн тоо бий. Тус салбарт төрөөс ипотекийн жилийн зургаан  хувийн хүүтэй зээл, орон сууцны үнэ тогтворжуулах хөтөлбөр гэх мэт хүн амыг орон сууцаар хангах бодлогыг хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын тоо тасралтгүй өссөөр байна

Тэгвэл 2024 оны дөрөвдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.2 хувиар, өмнөх сараас 1.3 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Тодруулбал, 2024 оны дөрөвдүгээр сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.03 сая төгрөг байна. Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.30 сая төгрөг, Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага буюу 2.75 сая төгрөгийн үнэтэй байна.


Фото галлерей



Уншсан: 146