"Цензуйргүй" Л.Мөнхбаясгалан сонгууль өрсөлдөх эрхээ авлаа
Өчигдөр буюу 5-р сарын 20-ны өдөр улс төрийн намууд тойрог болон жагсаалтад багтах нэр дэвшигчдээ эцсийн байдлаар тодруулж дуусгав.
АН-ын ҮБХ-ын хурлаар говийн бүсэд Сү.Батболд, Б.Дэлгэрсайхан нарыг амлаж аваад байсан “Цензургүй” Л.Мөнхбаясгалангын нэр дэвших эрхийг дэмжин баталгаажуулж чадсан байна.
Мөн МАН-ын бага хурлаас Сү.Батболдын нэрийг хассан нь АН-аас Vll тойрогт дэвшиж буй ганц эмэгтэй Л.Мөнхбаясгалангийн эхний ялалт боллоо. Одоо тэр “Дорнын говийн хаан” гэгдэх Б.Дэлгэрсайхантай төрсөн нутагт нь хүч үзнэ. Монголын хамгийн олон хувийн галт тэрэгтэй, хамгийн баян эрхмүүдийн нэг Б.Дэлгэрсайхан говийн аймгуудад “мөнгөн бороо оруулах” нь ойлгомжтой.
Тэдний өрсөлдөөн шударга ёс, үзэл санааны эсрэг асар их мөнгө гэсэн зураглалтай үргэлжлэхээр харагдаж байна.
Уншсан: 143