Жуулчдад зориулсан "NEO-NOMAD" арга хэмжээ зуны турш үргэлжлэн

Жуулчдад зориулсан "NEO-NOMAD" арга хэмжээ зуны турш үргэлжлэн



Гранд хилл зочид буудлын зүгээс жуулчдын сонирхлыг татах үндэсний урлаг, үндэсний хоол, үндэсний соёл зан заншлыг суртчилан таниулах нэгдсэн арга хэмжээ болох "Нео Номад" эвентийг санаачлан зохион байгуулж байна. 

Тус арга хэмжээнд Шилмэл загвар ХХК, үндэсний хувцасны Ornet Fashion, Эв брэнд, Нэйр энд фар Сольюшн ХХК-иуд үндсэний хувцасны загваруудаа толилууллаа.

Арга хэмжээнд тавигдсан уран зургийн үзэсгэлэнг уран зургийн цахим худалдааны arty.mn- тэй хамтран дэлгэж байгаа ба 10 гаруй зураачийн 40 бүтээл дэлгэгджээ. Түүнчлэн урлагийн тоглолт уран нугаралт, хөөмий зэрэг үзүүлбэрүүд багтаад байна.

Жуулчдад зориулсан тус эвент нь энэ зуныг дуустал зохион байгуулагдана.





Фото галлерей



Уншсан: 126