НӨАТ-ын сугалаанаас 5-30 сая төгрөгийн нэг азтан тодров

НӨАТ-ын сугалаанаас 5-30 сая төгрөгийн нэг азтан тодров



Нэмэгдсэн өртгийн албан татвар/НӨАТ/-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өнөөдөр /2024.05.22/ болж, нэг супер азтан тодорлоо. Энэ удаагийн тохиролд 2024 оны дөрөвдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 47,640,307 баримтыг оролцуулсан юм.

Сугалааны тохирлоор дараах азтанууд тодров.

  • Гурван орон таарсан 42, 891 азтан /30,000-60,000/ төгрөг
  • Дөрвөн орон таарсан 4304 азтан /40,000-100,000/ төгрөг
  • Таван орон таарсан 445 азтан /60,000-500,000/ төгрөг
  • Зургаан орон таарсан56 азтан  /100,000- 5 сая/ төгрөг
  • Долоон орон таарсан дөрвөн азтан /500,000- 10 сая/ төгрөг
  • Найман орон таарсан нэг супер азтан /5-30 сая/ төгрөгийн эзэн боллоо.

Фото галлерей



Уншсан: 146