"Covid-19"-ий шинэ хувилбар энэ зун дахин дэгдэнэ

"Covid-19"-ий шинэ хувилбар энэ зун дахин дэгдэнэ



Цар тахал эхэлснээс хойш дөрвөн жилийн турш зуны улиралд хамгийн аюултай үе байсан гэж эрүүл мэндийн байгууллагууд үздэг. Мутацилагдсан  "FLiRT" хувилбарууд нь энэ жил хамгийн их тархацтай байгаа учир Их Британи, АНУ-ын албаны хүмүүс зуны улиралд амны хаалттай явах зөвлөмж гаргажээ.

"FLiRT" хувилбар нь өмнө давамгайлж байсан "JN.1" хувилбарын удам бөгөөд омикроны салбар юм. Жон Хопкинс Блүүмбергийн Нийгмийн Эрүүл мэндийн сургуулийн мэдээлснээр шинэ омгууд илүү хүнд гэх мэдээлэл бага байгаа ч анхаарах сэдэв болсон гэж мэдэгдэв. Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс гаргасан хамгийн сүүлийн үеийн мэдээллээр "KP.2" хувилбар одоогийн байдлаар АНУ-д давамгайлж байна. Уг омог нь он гарснаас хойш тавдугаар сарын 11 хүртэлх хугацаанд тохиолдсон нийт тохиолдлын 28.2 хувийг эзэлж байсан.

"FLiRT"-ийн өөр хувилбар болох "KP.1.1"-ийн тохиолдол мөн нэмэгдэж, одоогийн халдварын 7.1 хувийг эзэлж байна гэж тус агентлаг мэдээлэв. Европт мөн адил тохиолдлууд нэмэгдэж байгаа бөгөөд 14 улсад шинэ хувилбар илэрсэн байна. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага энэ сарын эхээр гаргасан хамгийн сүүлийн мэдээллээр бүх улс оронд тохиолдлууд хязгаарлагдмал хэвээр байна гэж мэдэгдэв. Шинэ халдварын хувилбаруудаар дархлаа сул үед өвчлөх магадлал хамгийн өндөр байна. Мөн зуны цагт тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай аж.


Фото галлерей



Уншсан: 60