Хүмүүс амин дэмийн дутагдлаа өвчин гэж эндүүрдэг
Ханиад
томуунаас сэргийлэхийн тулд вакцин хийлгэдэг. Үүн шиг эрдэс бодисын шинжилгээ
хийлгэнэ гэдэг өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж байгаа хэрэг. Анагаах ухаан ч
өвдсөний дараа биш өмнө нь сэргийлэх тал руу эрчимтэй хөгжиж байна. Таамгаар тийм
амин дэм дутсан байх гээд эмийн сангаас дуртай витаминаа худалдан авдаг
сэтгэлгээ хоцрогдсон гэсэн үг. Хүн яг өөрт дутагдсан амин дэмээ л уух
ёстой.
Хэрвээ
илүүдчихвэл үүнийг багасгадаг зүйл гэж байхгүй. Илүүдэх нь дутагдсантайгаа
ижилхэн сөрөг үр дагавартай. Яг үнэндээ амин дэмийн дутагдлаа өвчин гэж
эндүүрдэг тохиолдол олон байна. Байсхийгээд л санаа алдах,толгой өвдөх,
нүдний дээд зовхи татах, амархан ядрах, сэтгэл санаа тавгүй болох зэрэг олон
шинж тэмдгийн цаана эрдэс бодисын дутагдал гэж зүйл байгааг иргэд мэддэггүй.
Тийм учраас л иргэдийг өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө заавал шинжилгээ өгч
байж, амин дэмээ тогтмол уух хэрэгтэй.
Бидний
биед агуулагдах эрдэс бодис, хүнд металлын хэмжээнээс хамаарч амьдралын чанарт
нөлөөлж байдаг. Манай улсын нийт хүн амын 76 хувь нь Д витамины дутагдалтай
гэсэн судалгаа бий. Гэтэл Д витаминыг дутагдсанаар эсрэгээрээ амархан ядарч
бухимддаг.
Иймээс
аз жаргалын витамин ч гэж нэрлэдэг. Литиум дутахад хүн амархан гомдож
баярладаг болдог. Хэт их дутагдвал сэтгэцэд ч нөлөөлөх аюултай. Тэгэхээр
ядарч сульдаж байгаагийн цаана ямар нэг эрдсийн дутагдалтай байдаг гэдгийг
мэдэх нь чухал. Түүнээс биш угаасаа уур бухимдалтай эсвэл гутранги хүн гэж
байхгүй дээ.
Машин бензинээр ажилладаг шиг эрхтэн болгон өөр өөрийн эрдэс минералаар ажилладаг. Жишээ нь зүрхийг үйл ажиллагаагаар хангадаг бодис нь кали юм. Кали дутагдвал зүрх амархан дэлсэх, зүрхээр хатгуулах, гэнэт санаа алдана бас дээд доод зовхи татах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Анзаарсан бол зүрх өвдсөн үед эмч нар дандаа калиар баялаг эм, хоол хүнс хэрэглэхийг зөвлөдгийн учир энэ.
Алкоголь
хэрэглэсэн үед хүн зүрхэнд байгаа калийг хөлс, шээсээрээ алддаг. Мэдээж зүрхний
кали багасаад ирэхээр толгой өвдөж, дотор муухайрна. Үүнийг бид шартлаа гэдэг.
Зарим нь дусал хийлгэж байгаад сэргэдэг шүү дээ. Дусалд кали, кальци, натри агуулдаг
гэхээр ойлгогдож байгаа биз.