$28,000 долларын үнэтэй шувууны өд

$28,000 долларын үнэтэй шувууны өд



Шинэ Зеландын уугуул амьтан болох "Хуйа" шувууны ганц  өд дуудлага худалдаагаар  $28,000 мянган долларын үнээр зарагджээ. 

Энэ бол шувууны өд ийм өндөр дүнээр зарагдсан анхны тохиолдол юм.  

Уг өдийг дээд тал нь $3,000-аар зарагдана гэж тооцоолж байснаа дуудлага худалдааг зохион байгуулсан Webb’s Auction House мэдээлжээ.

Хуйа нь Шинэ Зеландын уугуул иргэд болох Маоричуудын шүтээн байжээ. Уг шувууны өдийг зөвхөн омгийн ахлагч нар, тэдний гэр бүлийнхэн толгойдоо зүүж, харилцан нэг нэгэндээ бэлэглэдэг, наймаалцдаг байв.

Хуйа шувуу хамгийн сүүлд 1907 онд хүмүүст харагдсан баримт байдаг. Түүнээс хойш 20-30 жилийн хугацаанд баримт баталгаагүй хэд хэдэн тохиолдол тэмдэглэгдэж байжээ.

Хуйа нь жижгэвтэр биетэй, үзүүр хэсэг нь цагаан гоёмсог сүүлтэй дууч шувуу байсан гэдэг.

Даваа гарагт зарагдсан өд нь Шинэ Зеландын уугуул Маори өв соёлын хамгаалалтад байдаг эд юм байна.

Тиймээс дуудлага худалдаанд зөвхөн лицензтэй цуглуулагчид оролцсон ба өдийг Шинэ Зеландаас гаргахын тулд тус улсын соёл, өв уламжлалын яамнаас зөвшөөрөл авах ёстой ажээ.

Хуйа шувуу Шинэ Зеландын арлуудад Европчуудыг ирэхээс ч өмнө ховордсон байсан гэдэг.

Улмаар шинээр суурьшигчдын сонирхлыг татах болсноор устаж алга болсон юм байна.


Фото галлерей



Уншсан: 140