Эрэгтэйчүүдийн дунд сүрьеэгийн тархалтын тохиолдол өндөр байна
Эрүүл мэндийн яам, Глобал сангийн дэмжлэгтэй дох, сүрьеэгийн төслийн сүрьеэгийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Ганзаяагаас сүрьеэгийн халдвар, шалтгаант нөхцлийн талаар тодруулжээ.
Тэрбээр, Монгол Улс дэлхийн эрүүл
мэндийн байгууллага /ДЭМБ/-ийн номхон далайн баруун эргийн бүс нутагт
хамаардаг. ДЭМБ-ийн тооцоолсноор Монголд нийт хүн амын 100 мянган хүн тутамд
452 сүрьеэгийн тохиолдол байх магадлалтай байна. Үүнийг бодит тоонд хөрвүүлэн
үзвэл жилдээ 12-14 мянган сүрьеэгийн тохиолдол илрэх боломжтой. Сүрьеэгийн
илрүүлэлт төдийлөн зорилтод түвшиндээ хүрч чадахгүй байна. Манай улс 2026 он
гэхэд сүрьеэгийн тохиолдлын 70 хувийг илрүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.
Үүний тулд бид сүрьеэгийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, тусламж
үйлчилгээг иргэдэд ойртуулах шаардлага үүссэн.
Сүрьеэгийн бүртгэгдэж байгаа тохиолдлыг авч
үзвэл хөдөлмөрийн насны иргэд буюу 18-43 насныхан түлхүү байна. Гэхдээ
тархалтын судалгааны дүнгээс харвал аль ч насны хүмүүсийн дунд халдвар их
байгаа. Ялангуяа өндөр настан буюу 65 дээш насны иргэдийн дунд, тодруулбал
эрэгтэйчүүдийн дунд сүрьеэгийн тархалтын тохиолдол өндөр хувьтай байна