Энэ өдөр түүхэнд АНУ атомын цөмийн бөмбөгөө Япон улсын Хиросима хотод дэлбэлжээ 4 жилийн өмнө    |   



1940 оны үед Герман улс атомын цөмийн бөмбөгийг хэрэгжүүлэхээр судлан ажиллаж байсан юм. Харин АНУ-ын хувьд дайны том дайсан болох Герман улсыг цөмийн бөмбөг хийхээр судалж байгааг мэдсэн даруйдаа түргэн шуурхай эрдэмтдээ цуглуулан ажиллаж улмаар 1945 оны 7 сард Нью Мексико улсын хээр цөлд туршин амжилттай болсон байна. Энэ хүү үйлдэл нь Герман улсын урд нэг алхам түрүүлсэн байна. Харамсалтай нь 1945 оны 8-р сарын 6-нд АНУ Японы Хиросима хотод атомын бөмбөг хаяхдаа дайны үеэр атомын зэвсэг хэрэглэсэн анхны бөгөөд мөн цорын ганц улс болжээ. Дэлбэрэлтийн шууд үр дүнд ойролцоогоор 80,000 хүн амь үрэгдэж, 35000 хүн шархаджээ. Гэсэн хэдий ч судалгаагаар 60,000 хүн нэмж устаж үгүй болсон байх магадлалтай гэж үзсэн байна.


Фото галлерей



Уншсан: 324