Монголд 10 хүүхэд тутмын 7 нь шүдний цооролтой

Монголд 10 хүүхэд тутмын 7 нь шүдний цооролтой



Нүүр амны их эмч О.Санчирмаа: Тэрбээр сүүлийн жилүүдэд манай улсын иргэдийн дунд шүдний цоорол их байна. Үүнээс 50-иас дээш насныхан ихэнх нь шүдний цооролтой. Бага насны 10 хүүхэд тутмын 7 нь шүд цооролтой. Хүүхдийнхээ сүүн шүдийг унана гээд эцэг эхчүүд сайн арчилдаггүй гэвч сүүн шүдийг зургаан нас хүртэл тогтмол арчлах шаардлагатай.  Хүмүүс амны хөндийд шүд цоорсон, цоороогүй байгааг төдийлөн зовиурлахаас нааш мэддэггүй. Үүнээс болж хүндрүүлж шүдээ авахуулах хэмжээнд хүрдэг. Нийслэлийн шүд эрүү нүүрний төвд очиж эхний ээлжинд үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой байдаг. 

Гаазтай ундаа, чихэрлэг зүйлс зэрэгт шүд маш их өвчилдөг. Печень идэхэд шүдний ховил бүрт наалддаг. Шүдний гадаргуу дээр өнгөр тогтож, нян бактери үржсэнээр цоорол үүсгэдэг. Тиймээс амттай зүйл идсэн л бол шүдийг тогтмол угааж, угаалгаж хэвших хэрэгтэй. Хамгийн чухал нь зөв угааж сурах хэрэгтэй. Мөн шүдний сойзоо зөв сонгох нь чухал. Том хүн хүүхэд ялгаагүй шүдний сойз нь үүдэн хоёр шүдтэй урт богино нь тэнцүү байхаар сонгоно. Том сойз сонгосноор араануудыг угааж болдоггүй. Тэрнээс болж араа шүд түрүүлж цоордог. Тийм учраас хэт хатуу биш, хэт зөөлөн биш дундаж үстэй сойзыг сонгох хэрэгтэй.

Улс орон даяар зохион байгуулсан эрт илрүүлэгт хамрагдсан нэг сая иргэний өвчлөлийн статистик мэдээгээр 0-17 насны хүүхдүүдэд амны хөндийн өвчлөл их байна гэх судалгааг Эрүүл мэндийн яамнаас гаргажээ. Тодруулбал, Монгол Улсын 5-6 насны хүүхдийн 87.3-96.2 хувь, 12-с дээш насны хүүхдийн 65.3-аас дээш хувьд нь шүд цооролттой гарсан байна. Насанд хүрэгчдийн 98 хувь нь шүдний цооролтой гэжээ. Шүдний эмчилгээ, үйлчилгээ нэлээд өндөр өртөгтэй. Мөн шүд эрүүл бол бие эрүүл гэдэг. Тиймээс өвчилсөн хойно нь бус өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлж байхыг мэргэжлийн эмч нар сануулж байна


Фото галлерей



Уншсан: 97