Монголын долоон боксчид олимпын эрхийн төлөө өрсөлдөж байна
- Парисын олимпын эрх олгох тэмцээн үргэлжилж байна
- Тэмцээнд Монголын 12 тамирчин оролцсоноос тав нь хасагдлаа
"Парис 2024" зуны олимпын боксын спортын эрх олгох оны хоёр дахь тэмцээн "2024 World Boxing Olympic Qualification Tournament 2" Тайландын Бангкок хотод үргэлжилж байна.
Тэмцээний зургаа дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэй +92 кг жинд Х.Бехнур Доминиканы боксчинтой, эрэгтэй -63.5 кг жинд Э.Цэндбаатар Болгарын боксчинтой тус тус тоглоно. Э.Цэндбаатар ялбал шөвгийн наймд, Х.Бехнур ялбал шигшээ 16 шатанд шалгарна.
Олимпын эрхийн тэмцээнийг Монголын шигшээ багийн 12 тамирчин зорьсноос
- Эрэгтэй -51 кг жинд Ганхуягийн Ган-Эрдэнэ шигшээ 32-т Кирибатигийн боксчинтой
- Эрэгтэй -57 кг жинд Хархүүгийн Энх-Амар шигшээ 16-д Германы боксчинтой
- Эрэгтэй -63.5 кг жинд Эрдэнэбатын Цэндбаатар шигшээ 16-д Болгарын боксчинтой
- Эрэгтэй -80 кг жинд Ганзоригийн Далай шигшээ 16-д Ираны боксчинтой
- Эрэгтэй +92 кг жинд Халигийн Бехнур шигшээ 32-т Доминиканы боксчинтой
- Эмэгтэй -54 кг жинд Мөнгөнцэцэгийн Энхжаргал шигшээ 16-д Канадын боксчинтой
- Эмэгтэй -75 кг жинд Энхбаатарын Эрдэнэтуяа шигшээ 16-д дэлхийн аварга, Азийн аварга Казахстаны Валентина Калжоватай тус тус тоглохоор учраа таараад байна.
Харин
- Эрэгтэй -71 кг жинд Отгонбаярын Бямба-Эрдэнэ Энэтхэгийн боксчинд ялагдаж
- Эрэгтэй -92 кг жинд Нямдоржийн Отгонболд Афганистаны боксчинд ялагдаж
- Эмэгтэй -57 кг жинд Төмөрхуягийн Болортуул АНУ-ын боксчинд ялагдаж
- Эмэгтэй -60 кг жинд Монхорын Намуун Энэтхэгийн боксчинд ялагдаж
- Эмэгтэй -66 кг жинд Ганзоригийн Бадмаараг Колумбийн боксчинд ялагдаж тэмцээнээ дуусгасан.
Монголын шигшээ багаас эмэгтэй -50 кг жинд Оюунцэцэгийн Есүгэн Азийн наадамд гаргасан амжилтаараа олимпын эрхээ аваад байгаа юм
Уншсан: 148