Ц.Цогтбаатар Парисын олимпод оролцорхгүй

Ц.Цогтбаатар Парисын олимпод оролцорхгүй



"Парис-2024" олимпийн наадам эхлэхэд 57 өдөр үлдлээ. Монгол Улс одоогоор спортын долоон төрөлд 17 эрх аваад байгаа бөгөөд удахгүй нэмэгдэх шинжтэй. Өчигдөр/2024.05.29/ л гэхэд Монголын жүдо бөхийн холбооноос эмэгтэй таван жинд, эрэгтэй таван жинд оролцохоор эрхээ авсан тухай мэдээллээ.

Тухайлбал, олимпийн чансааны оноогоор дараах тамирчид эрхээ авчээ.

Эрэгтэй: 

  • -60 кг – Э.Ариунболд
  • -66 кг – Ё. Басхүү, Б.Эрхэмбаяр
    /Олимпийн наадамд жин тус бүрт улсаа төлөөлөн нэг тамирчин өрсөлдөх тул дээрх хоёр тамирчны нэг нь Парисыг зорих учиртай. Удахгүй Монголын жүдо бөхийн холбооноос хэн нь Парисыг зорихыг шийднэ/
  • -73 кг – Б.Эрдэнэбаяр
    /Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Ц.Цогтбаатар бэртэлтэй байгаа тул олимпод оролцох боломжгүй болжээ. Иймд чансаагаар түүний ард буй Б.Эрдэнэбаяр олимпод оролцох аж/
  • -100 кг – Б.Гончигсүрэн
  • +100 кг – О.Цэцэнцэнгэл

Эмэгтэй

  • -48 кг – Б.Баасанхүү
  • -52кг – Л.Сосорбарам
  • -57кг – Л.Энхрийлэн
  • -78 кг – О.Хүслэн
  • +78 кг – А.Адъяасүрэн

Эрэгтэйчүүдийн -81, 90 кг, эмэгтэйчүүдийн -63, -70 кг-ыг эс тооцвол Монгол Улс жүдо бөхийн арван эрхтэй. Үүнээс гадна багийн барилдаан ч нэмэгдэнэ. Хамгийн харамсалтай нь, дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт Ц.Цогтбаатар ирэх олимпод барилдах боломжгүй боллоо. Угтаа түүний жингийн дархан аварга Японы Шохэй Оно зодог тайлсан учир бусад бөхчүүдэд олимпийн аварга болох боломж гарсан. Гэвч бэртэл гэмтэл Ц.Цогтбаатарыг зогсоолоо.


Фото галлерей



Уншсан: 134