Энэтхэгт агаарын температур түүхэн дээд хэмжээнд хүрч халжээ
Лхагва гарагт Энэтхэг улсын нийслэл Дели хотод агаарын температур цельсийн 52.9 хэмд хүрч халсан нь түүхэн дээд халалт болж бүртгэгджээ.
Энэтхэгийн хамгийн халуун өдрүүд 2016 онд тохиож байсан бөгөөд цельсийн 51 хэмд хүрч халж байсан юм. Тус улсад өнгөрсөн долоо хоногоос эхлэн хэд хэдэн газар хэт халалт үүсэж болзошгүйг цаг уурын байгууллагаас анхааруулж байв.
Улмаар нийслэл хотын иргэд тэр дундаа хөгшид хүүхдийн эрүүл мэндэд хэт халалт хүчтэй нөлөөлж магадгүй учир эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авахыг эрх баригчдад зөвлөж байна.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн хэт халалт илүү урт хугацаанд, ойрхон давтамжтай болж магадгүй байгааг судлаачид хэлж байна.
Сүүлийн саруудад Азийн орнуудад хэт халалт нэмэгдэж байна. Тодруулбал даваа гарагт Пакистан улсын өмнөд хэсэгт орших Синдх мужид агаарын температур цельсийн 52 хэм хүрч халсан байна. Энэ нь 2024 он гарсаар Пакистаны хамгийн өндөр халалтад тооцогдож байгаа юм.