БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ЭКО КЛУБЫН СУРАГЧИДТАЙ ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ 7 сарын өмнө | Davaasuren G
Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар сар бүрийн 1-ний өдрийг хүүхдээ сонсох өдөр болгосон билээ. Тиймээс өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдээ сонсох өдрийг тохиолдуулан аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбат, Засаг дарга Р.Сэддорж нар Байгаль хамгаалах эко клубын сурагч хүүхдүүдтэй төв сааданд уулзаж аймаг орон нутгаас байгаль орчны чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа тодорхой ажлууд болон байгаль орчинд ээлтэй байх, хог хаягдлаа ангилан ялгаж хаях, мод бут тарьж ургуулахын ач тус болоод ногоон ирээдүйг бүтээхэд хүүхдүүдийн оролцоог хэрхэн хангах тухай чөлөөт ярилцлага өрнүүллээ.
Өглөө эртлэн босож өглөөний уулзалтад хүрэлцэн ирсэн сурагч хүүхдүүддээ баярлалаа. Мөн өмнийн шаргал говь нутгийнхаа гэрэлт ирээдүй болсон нийт хүүхэд багачууддаа "Хүүхдийн баяр"-ын мэнд хүргэж эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Уншсан: 112