Төрийн байгууллагууд 07:00 цагаас ажиллаж эхэллээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 07:00 цагаас эхлэх болсонтой холбоотойгоор нийтийн тээврийн автобуснууд 05:40 цагаас явж эхлэхээр болжээ.
Тодруулбал М1, М2, М3, Ч79, Ч80, Ч81 чиглэлийн үйлчилгээ 05:40 цагаас эхлэх аж.
Чиглэлийн маршрут нь М:1 5 шар-Офицеруулын ордон, М:2 Зунжин худалдааны төв-МУБИС-Сүхбаатарын талбай, М:3 Архивын ерөнхий газар-120 мянгат-Сүхбаатарын талбай, Ч:79 Монгол хьюндай киа компани-Яармагийн 1-р буудал, Ч:80 ХӨСҮТ-Яармагийн 1-р буудал, Ч:81 3,4-р хороолол Яармагийн 1-р буудал.
Уншсан: 67