Мексик улс эмэгтэй ерөнхийлөгчтэй болно

Мексик улс эмэгтэй ерөнхийлөгчтэй болно



Ням гарагийн өглөө Мексик улсын түүхэнд хамгийн том сонгуулийн санал хураалт эхэллээ.

Энэ сонгуулиар тус улсын 100 сая орчим иргэн ерөнхийлөгчөө сонгохоос гадна нийслэл Мехико хотын захирагч, найман мужийн удирдлага, Конгрессын хоёр танхимын гишүүдийг бас сонгож байна. Нийтдээ 20,000 орчим төрийн албан тушаалтныг сонгох тул Мексикийн түүхэнд хамгийн том сонгуульд тооцогдож байгаа юм.

Энэ удаа Мексик улс анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй болох нь тодорхой болоод байгаа.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнд тэргүүлж буй хоёр нэр дэвшигч хоёул эмэгтэй юм. Өрсөлдөөнд тэргүүлж буй эрх баригч намын нэр дэвшигч Клаудиа Шэйнбаум 2018 оноос 2023 он хүртэл нийслэл Мехико хотын захирагчаар ажиллаж байв.

Түүний гол өрсөлдөгч Хочитл Галвез 2015-2018 оны хооронд Мехико хотын Мигуэл Идальго дүүргийн захирагчаар ажиллаж байжээ


Фото галлерей



Уншсан: 87