Маргааш Улаанбаатар хотод +30 хэм хүрнэ
Маргааш буюу зургаадугаар сарын 4-нд Улаанбаатар хотод +28, +30 хэмд хүрч халах тул наршилтаас сэргийлэхийг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
"Наршилтаас сэргийлэхийн тулд наранд аль болох бага явж нарны шууд тусгалаас хамгаалах нүдний шил, малгай зэргийг тогтмол хэрэглэх хэрэгтэй.
Гар, хөл, хүзүү зэргийг наранд ил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгой халснаар наршдаггүй, нарны тусгалыг шууд хүлээн авч байгаа биеийн бусад хэсгээр ч наршиж болно. Тиймээс халуун өдөр майк, богино ханцуйтай цамц өмсөх биш урт ханцуйтай нимгэн цамц өмсвөл тохиромжтой.
Түүнчлэн зүрх судасны өвчтэй, даралт ихтэй хүмүүс эмээ тогтмол ууж аль болох гэрээсээ гарахгүй байх, бага насны хүүхдээ хараа хяналтгүй машин дотор үлдээхгүй байх"-ыг эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжид дурджээ.