Ш.Энхийн-Од Юта мужийн их сургуульд тоглоно
NCAA буюу Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн оюутны лигт данстай Ш.Энхийн-Од "Сан Франциско Донс" багаас шилжиж Юта мужийн их сургуулийн багийн саналыг хүлээж авлаа.
Оюутны лигт хоёр дахь улирлаа 7.7 оноо, 3.0 самбар, 2.7 оновчтой дамжуулалт дундажласан Ш.Энхийн-Од NBA-гийн драфтад нэрээ дэвшүүлэхээр шийдвэрлэж, хөгжлийн лигийн сонгон шалгаруулалтад уригдсан ч нэрээ татсан билээ.
Улмаар Иллионис, Вилланова зэрэг олон их сургуулиас Ютаг сонголоо.
Дасгалжуулагч Крэйг Смитийн удирдлага дор өнгөрсөн улиралд чамгүй амжилт үзүүлсэн Ютагийн баг шинэ улиралд Ш.Энхийн-Одоос гадна зургаан тоглогч шинээр элсүүлжээ.
Сонирхуулахад Ютагийн их сургуулийн багаас NBA-д данстай 10 тоглогч тодорсон. Тэднээс 2005 онд Андре Богут драфтын тэргүүн тоглогчоор сонгогдож байв. Түүнээс хойш NBA-гийн тоглогч тодрохгүй явсаар 2015 онд Делон Врайт, дараа жил нь Якоб Поетл, 2017 онд Кайл Кузма нар тус сургуулиас мэргэжилд хөл тавьсан билээ