Хиймэл оюун ухаан ашиглан зүрхний дутагдлыг эрт илрүүлэх боломжтой боллоо
Лидс их сургуулийн судлаачид өвчтөний бүртгэлийг ашиглан зүрхний дутагдлыг эрт илрүүлэх хиймэл оюун ухааныг туршжээ. Тодруулбал, Find-HF гэх тус алгоритм нь Их Британийн 565,284 өвчтөн, Тайванийн 106,026 өвчтөний эрт үеийн шинж тэмдгийг бүртгэлээс нь шүүж, зүрхний дутагдалтай болон тус өвчний эрсдэлтэй хүмүүсийг амжилттай тодорхойлсон байна.
Лидс их сургуулийн профессор Крис Гейлийн мэдээлж буйгаар Find-HF нь зүрхний дутагдлын оношилгоог хоёр жилээр түргэсгэх бололцоотой ажээ.
Уншсан: 60