Лэди Гага ээж болох уу

Лэди Гага ээж болох уу



Дуучин Лэди Гага өнгөрсөн амралтын өдрүүдээр Мэйн мужид эгчийнхээ хуриманд оролцжээ. Хуримын зургууд цахим сүлжээнд нийтлэгдсэний дараа Лэди Гага жирэмсэн болсон уу гэсэн цуу яриа тарав. Хэрвээ энэ үнэн бол поп хөгжмийн супер од Лэди Гага 38 насандаа анхны хүүхдээ төрүүлэх гэж байна гэсэн үг юм. Тэрбээр бизнес эрхлэгч Майкл Поланскийтай дөрвөн жил хамт байгаа аж. Хуримын ёслолд Майкл Поланский ч иржээ.

Лэди Гагагийн гэр бүл Баасан гаригаас эхлэн "ViewPoint Hotel"-ыг бүхлээр нь түрээсэлжээ. Баасан гаригт Лэди Гага хар даашинзтай, Бямба гаригт хуримын ёслолын үеэр цайвар өнгийн даашинзтай харагдана.

Майкл Поланский нь "Parker Foundation"-ы гүйцэтгэх захирал бөгөөд үүсгэн байгуулагчдын нэг. "Parker Foundation" нь 2015 онд байгуулагдсан бөгөөд амьдралын шинжлэх ухаан, нийтийн эрүүл мэнд, иргэний оролцоо, урлаг зэрэг салбарын сайн үйлсийг дэмжиж ажилладаг.



Фото галлерей



Уншсан: 113