Парис хотын орон гэргүй иргэдийг нүүлгэж байна
Олимпын наадамтай холбоотойгоор Парис хотын захиргаанаас орон гэргүй иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш орон гэргүй иргэдийг цөөлөх бодлого барьсны үр дүнд сүүлийн 13 сарын хугацаанд 12,545 хүнийг нүүлгэн шилжүүлсэн.
Тэгвэл дээрх хугацаанд нүүхийг хүсээгүй иргэдийг нийтийн тээвэр ашиглан өөр байршил руу зөөж байгаа аж.
Энэ талаар "Le Revers de la Medaille" судалгааны байгууллага өнгөрсөн даваа гарагт гаргасан тайландаа нүүсэн хүмүүсийн тоонд орогнол хүсэгчид болон эмзэг бүлгийн гэр бүл, хүүхдүүд байсан талаар дурджээ.
Түүнчлэн цагдаагийнхан бие үнэлэгч болон хар тамхи борлуулагч нарыг саатуулах ажиллагааг эрчимтэй явуулж буй гэнэ.
Тус судалгааны байгууллагын үзэж буйгаар орон гэргүй иргэдийг очих газартай болгохын тулд Франц даяар 20,000 байр бэлдэх шаардлагатай. Зөвхөн Парист гэхэд 7,000 байр бэлдэх хэрэгтэй гэж тооцоолжээ.
Парис хотын захиргаа 1,000 газар олгох төлөвлөгөө боловсруулсан ч мужийн захиргаанаас батлах гэж яарахгүй байгаа бололтой.
Тус тайланд "Эрх баригчдын орон гэргүй хүн гэж тодорхойлсон бүлэг иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн үйл явдал" гэж дүгнэсэн юм.
Олимпын наадам долдугаар сарын 26-нд нээлтээ хийгээд наймдугаар сарын 11-нд хаалтын үйл ажиллагаа болно. Нийт 32 спортын төрөлд 10,500 тамирчин оролцох юм