Нийт сонгогчдын 64 хувийг ахмадууд эзэлж байна
Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллээр улсын хэмжээнд саналаа өгсөн нийт сонгогчдын 64 хувийг ахмадууд буюу 70-аас дээш насныхан эзэлж байна. Харин залуучууд болох 18-19 насныхны сонгуульд оролцох идэвх сул буюу 28.6 хувьтай байгаа юм. Сонгуульд залуучууд идэвхи сул оролцдогоос төлөөллөө УИХ-д сонгож чаддаггүй гашуун сургамжууд бий. Иймээс Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдэлж, залуучуудыг энэ удаагийн сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
Сонгуулийн ерөнхий хорооноос дөнгөж сая саналаа өгсөн сонгогчдын ирцийн мэдээллийг өглөө. 11:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 400 мянга гаруй сонгогч саналаа өгсөн нь нийт сонгогчдын 20 гаруй хувьд хүрсэн.
УИХ-ын 2020 оны сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцтэй харьцуулахад энэ удаагийн сонгуульд саналаа өгсөн сонгогчдын ирц өндөр байна. Аймаг болон сумдад иргэд идэвхтэй саналаа өгч байна. Дугаар үүссэн байдалтай байна. Энэ эрчээр санал хураалт үргэлжилбэл хуулийн хугацаанд санал хураалт амжилттай явж дуусах төлөвтэй байна гэж Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран мэдэгдлээ.