Өнөөдөр шинэ гишүүдэд үнэмлэх тарааж өгнө

Өнөөдөр шинэ гишүүдэд үнэмлэх тарааж өгнө



Шинэ гишүүд үнэмлэхээ гардсаны дараа Ерөнхийлөгч анхдугаар чуулганыг товлон зарлах хуультай. Эх сурвалжийн мэдээлж буйгаар маргааш анхдугаар чуулганыг хуралдуулах юм байна. Анхдугаар чуулганыг хамгийн ахмад настай гишүүн даргалан явуулдаг. Энэ хуралдаанаар УИХ-ын даргаа сонгоно.
Тодруулбал, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22.3-т Анхдугаар чуулганы хуралдааныг УИХ-ын даргыг сонгох хүртэл тухайн сонгуулиар сонгогдсон насаар хамгийн ахмад гишүүн даргална” гэж заасан байдаг. Үүний дагуу 126 гишүүнтэй шинэ парламентын гишүүдээс  хамгийн ахмад нь болох Д.Рэгдэл даргалж хуралдуулах юм. Академич Д.Рэгдэл нь 73 настай. Тэрээр сонгуулиар МАН-ын жагсаалтын тавдугаарт бичигдэн УИХ-ын гишүүн болж байгаа билээ. 

Фото галлерей



Уншсан: 125