Шинэ парламентийн хамгийн залуу гишүүнтэй танилц

Шинэ парламентийн хамгийн залуу гишүүнтэй танилц



УИХ-ын сонгуулийн дүн гарч, дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн 126 гишүүнтэй парламент бүрдэхээр боллоо. Тэгвэл шинэ парламентын хамгийн залуу гишүүнийг онцлон хүргэж байна.

 УИХ-ын гишүүн С.Цэнгүүн

АН-ын жагсаалтын дөрөвдүгээрт бичигдсэн С.Цэнгүүн шинэ парламентын хамгийн залуу гишүүнээр тодорч байна. Тэрбээр 27 настай бөгөөд маркетинг, бизнесийн удирдлагын бакалавр, санхүү менежментийн магистрын зэрэгтэй.

Тус намын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга С.Цэнгүүн "Төрийн ордноос та бүхэнтэй мэндчилж байгаа анхны "Gen Z" үеийн төлөөлөл би байх. Манай үеийнхэн дуртай, өөрийн хүссэн зүйлээ л хийдэг. Бид анх төрөхдөө л өмчтэй айлд төрсөн, би үүнд дуртай, дургүй гээд шууд хэлчихдэг сонголт хийх эрх чөлөөт нийгэмд төрсөн үеийн төлөөлөл. Би өөрөө ажлаа хийгээд, хаана ч амьдарч чадна гэдэг өөртөө итгэлтэй залуус бол бидний үеийнхэн.

Монгол Улс маш залуу нийгэмтэй учраас энэ үе улс төрийн өөрчлөлтийг хүсэж байна. Ардчилсан нам үеийн үед маш том реформуудыг хийчихсэн. Тэгэхээр бид энэ их зоригийг гаргаж шинэ реформыг хийх болно. Хувь хүнд чиглэсэн бодлогын баримтлан ажиллах болно" хэмээн нэр дэвшихээр болж буйгаа олон нийтэд зарлах үеэрээ ийн ярьж байжээ.

 



Фото галлерей



Уншсан: 279