"Inside out-2" нэг тэрбумын орлого олсон энэ оны анхны кино боллоо

"Inside out-2" нэг тэрбумын орлого олсон энэ оны анхны кино боллоо



“Дисней” болон “Пиксар” студийн хамтран бүтээсэн “Inside Out 2” хүүхэлдэйн кино дэлхийн кино театруудын дэлгэцнээ энэ онд гарсан кинонуудын дундаас 1 тэрбум ам.долларын орлого олсон анхны кино, энэ үзүүлэлтийг давсан бүх цаг үеийн 11 дэх хүүхэлдэйн кино болжээ. 


Зургаадугаар сарын 14-нд нээлтээ хийснээсээ хойш уг хүүхэлдэйн кино Хойд Америкт 469.3 сая ам.долларын орлого олсон бол дэлхий даяар олсон орлого нь 1.015 тэрбум ам.долларт хүрсэн байна. 


Тус хүүхэйлдэйн киног 200 сая ам.доллароор бүтээжээ. 2015 онд үзэгчдийн хүртээл болж байсан энэхүү хүүхэлдэйн киноны эхний анги нь дэлхийн кино театруудаас 859 сая ам.долларын орлого олж байв. 


Фото галлерей



Уншсан: 69