Дэлхийн амьдрахад таатай 10 орон

Дэлхийн амьдрахад таатай 10 орон



“Economist Intelligence Unit”-ийн судалгаагаар Австрийн нийслэл Вена гурав дахь жилдээ дэлхийн хамгийн амьдрахад тохиромжтой хотоор тодорчээ. Хот хэр тав тухтай, амьдрахад тохиромжтой болохыг харуулах зорилготой жил тутмын тайланд дэлхийн 173 хотыг тогтвортой байдал, эрүүл мэнд, соёл, байгаль орчин, боловсрол, дэд бүтэц гэсэн таван ангилалд хуваасан 30 үзүүлэлтээр жагсаасан  байна.  Вена хот энэ жилийн жагсаалтыг тэргүүлж, Баруун Европын орнуудаас хоёрдугаарт Дани улсын Копенгаген, гуравдугаарт Швейцарийн Цюрих хот оржээ.
EIU-аас гаргасан дэлхийн хамгийн амьдрахад тохиромжтой 10 хот
Австри, Вена
Копенгаген, Дани
Цюрих, Швейцарь
Мельбурн, Австрали
Калгари, Канад
Женев, Швейцарь
Сидней, Австрали
Ванкувер, Канад
Осака, Япон
Окланд, Шинэ Зеланд
Энэ жилийн шилдэг 10-т Ази Номхон далайн дөрвөн хот багтсан нь Австралийн Мельбурн, Сидней, мөн Японы Осака, Шинэ Зеландын Окланд хот байв.
Азийн амьдрахад хамгийн таатай 10 хот
Азийн хотуудын амьдрах чадвар дэлхийн хэмжээнд өссөөр байна. Хонконг энэ жилийн судалгаагаар 61-р байрнаас 50-р байр хүртэл дээшилсэн нь хамгийн том өсөлт болсон.

Азийн амьдрахад хамгийн таатай 10 хот:
Мельбурн, Австрали (дэлхийд 4-т)
Сидней, Австрали (7)
Осака, Япон (9 дэх тэнцээ)
Окланд, Шинэ Зеланд (9 дэх тэнцээ)
Аделаида, Австрали (11-р)
Токио, Япон (14)
Перт, Австрали (15)
Брисбэн, Австрали (16)
Веллингтон, Шинэ Зеланд (20 дахь)
Сингапур, Сингапур (26)

Фото галлерей



Уншсан: 103