ЭТТ: Нэгдсэн менежментийн тогтолцооны олон улсын ISO стандартуудыг ажилттай хэрэгжүүлж байна 4 сарын өмнө    |    Davaasuren G Davaasuren G



Олон Улсын ISO стандарт нь бизнесийн итгэлцлийг бий болгох, бодит эрсдэлийг бууруулах, хариуцлагатай уул уурхай, тогтвортой хөгжил, гүйцэтгэлийн хяналт, үр дүнд суурилсан тогтолцоо бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах,  байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, комплайнсын тогтолцоог бий болгох ба Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулахад үндсэн суурь болох юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Олон улсын Нэгдсэн менежментийн тогтолцооны ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоо, ISO 45001:2018 Хөдөлмөр эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартуудыг Францын Афнор группээс 6 дахь жилдээ, ISO 37001:2016 Авлигын эсрэг менежментийн тогтолцоо, ISO 37301:2021 Нийцлийн менежментийн тогтолцоо стандартуудыг Америкийн Нэгдсэн Улсын итгэмжлэлтэй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын QFS Management System LLP болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын LMS Certifications Limited байгууллагаас 2 дахь жилдээ тус тус баталгаажуулан амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нь анх удаа 5 стандартаар нэг дор магадлах аудитад хамрагдаж байгаа нь онцлог юм.

Хөндлөнгийн байгууллагын стандартын Тэргүүлэх аудиторууд 2024 оны 08 дүгээр сарын 23-28-ны өдрийн хооронд магадлах аудитыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хийж гүйцэтгэлээ. Хаалтын хурал дээр магадлах аудитын үр дүнгийн талаар  компанийн удирдлагуудад танилцуулж, нэг дор 5 стандартаар амжилттай хамрагдсан баяр хүргэж амжилт хүслээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь ISO 9001:2015, ISO 14001:2015, ISO 45001:2018,  37001:2016, ISO 37301:2021 5 стандартыг  Нэгдсэн менежментийн тогтолцоогоор нь хэрэгжүүлэгч Монгол Улсын анхны Уул уурхайн компани юм. 


Фото галлерей



Уншсан: 129