“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрэмжит Өмнөговь аймгийн хэмжээнд оюутны тэтгэлэг хөтөлбөрөө зарлалаа 3 сарын өмнө | Davaasuren G
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрэмжит “Оюутны тэтгэлэг 2024-2025”
/Өмнөговь аймгийн хэмжээнд/
Хөтөлбөрийн хамрах хүрээ
Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын 1, 2, 3, 4-р дамжааны Өмнөговь аймагт оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй оюутнуудыг хамруулна.
Тавигдах шаардлага
1. Тэтгэлэгт хамрагдагч нь Өмнөговь аймагт оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй байх;
2. Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн 1, 2, 3, 4-р дамжааны оюутан байх;
3. Сурах хүсэл эрмэлзэл өндөртэй, анги хамт олноосоо сурлагын амжилтаар манлайлсан, сургалтын голч дүн “2.8” болон түүнээс дээш байх;
4. 2024-2025 оны хичээлийн жилд 1-р дамжаанд элсэн суралцах оюутан бол Ерөнхий боловсролын сургуулийн боловсролын гэрчилгээний дундаж дүн 90%-иас дээш байх;
5. Нэг өрхөөс нэг л оюутан хамрагдах хүсэлт гаргах.
Бүрдүүлэх материал
1. Оршин суугаа газрын тодорхойлолт (цахим лавлагаа) 1 хувь;
2. Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн албан ёсны тодорхойлолт, дүнгийн тодорхойлолт;
3. 2024-2025 оны хичээлийн жилд 1-р дамжаанд элсэн суралцах оюутан бол Ерөнхий боловсролын сургуулийн гэрчилгээний хуулбар 1 хувь, их дээд сургуульд элсэн суралцах эрхийн бичиг болон элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн хуулбарыг тус тус ирүүлнэ;
4. Иргэний үнэмлэхийн хуулбар 1 хувь, 1 хувь цээж зураг;
5. Тэтгэлэг хүсэгчийн өргөдөл 1 хувь /маягтыг 5. www.ett.mn сайтаас татаж авна уу/;
6. “Монгол Улсын хөгжилд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувь нэмэр” сэдэвт эссэ /500-аас дээш үгтэй/
Материал хүлээн авах хугацаа
Материалыг 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүлээн авна.
Хүлээн авах хаяг, хариуцах хүн:
Өмнөговь аймаг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Орон нутаг хариуцсан суурин төлөөлөгч Б.Жамьяансүрэн / Утас: 88109877
Цогтцэций сумын ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн техникч О.Түвшинжаргал / Утас: 89924945
Шалгаруулалтын дүн зарлах
Өмнөговь аймгийн хэмжээнд 30 оюутан, Цогтцэций сумын хэмжээнд 30 оюутан тус тус шалгаруулна.
Батламж олгох өдрийг шалгарсан 60 оюутанд утсаар мэдэгдэнэ.
Тэтгэлгийн хэмжээ 2,000,000 /хоёр сая/ төгрөг (ХХОАТ болох 10%-ийн татвар суутгагдана).
Холбоо барих
Дараах цахим хаяг, утсаар хариуцсан ажилтантай холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Ж.Гэрэлттуяа
Утас: 80286048
Цахим хаяг: gerelttuya.j@erdenestt.mn