Өнөөдөр Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан 4 долоо хоногийн өмнө    |    Б. Ариун-Уянга Б. Ариун-Уянга



Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарч, цаг агаар тогтуун байна.

2024 оны есдүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 10-15 хэм, Их нууруудын хотгор, Хангай нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 18-20 хэм дулаан байна.
  • БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 15-17 хэм дулаан байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 15-17 хэм дулаан байна.

Фото галлерей



Уншсан: 107