СТАТИСТИКИЙН 100 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ӨМНӨГОВЬ АЙМГИЙН СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС ''НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ''-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 3 сарын өмнө | Б. Ариун-Уянга
Өмнөговь аймгийн Статистикийн хэлтсээс санаачлан "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ"-ийг 2024 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр аймгийн Багш хөгжлийн ордонд зохион байгуулагдана.
Иргэн, албан байгууллагын албан хаагчид, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад зориулан статистикийн байгууллагын үйл ажиллагаа болон аймгийн нийгэм, эдийн засгийн мэдээллийг олон нийтэд танилцуулах зорилгоор энэхүү үйл ажиллагааг зохион байгууллаа.
Тус арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн удирдлагууд оролцсоноос гадна ҮСХ-ны Тамгын газрын дарга Б.Лхагва,ҮСХ-ны Тамгын газрын хүний нөөц, сургалтын хэлтсийн референт Ч. Батсуурь болон 15 сумын статистик хариуцсан мэргэжилтнүүд, Даланзадгад сумын 10 багийн зохион байгуулагчид, Монгол банк, ЭМГ, Боловсролын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын газар, “Өнөд өвлөх урлахуй” ХХК, “Шанх транс” ХХК, “Сүүн дэгжих” ХХК-иуд хамтран оролцлоо.
Уншсан: 128