19

00:00

УЛААНБААТАР ХОТЫН АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ МЭДЭЭ



ЦУОШГ-ААС МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газраас Улаанбаатар хотын Агаарын чанарын үзүүлэлтүүдийг хэрхэн хэмждэг талаар болон агаарын чанарын үзүүлэлтийн талаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд ЦУОШГ-аас Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн хэлтсийн дарга Б.Бархасрагчаа “Өнөөдрийн байдлаар олон улсын стандартын дагуу Улаанбаатар хотын агаарын чанарыг 19 цэгт хүхэрлэг хий, азотын давхар исэл, РМ2,5 тоосонцор, РМ10 тоосонцор, озон, нүүрстөрөгчийн дутуу исэл гэсэн үзүүлэлтийг автоматаар тасралтгүй хэмжиж байна.
Агаарын чанарын мэдээллийг www.agaar.mn сайт болон O2 аппликейшнаар шууд дамжуулж олон нийтэд хүргэдэг. Агаарын чанарын хяналт шинжилгээний дүн мэдээг харьцуулан үнэлдэг агаарын чанарын стандартыг 1978 онд анх баталсан бөгөөд үүнээс хойш 3 удаа шинэчилж одоогийн байдлаар MNS4585:2016 стандартад заасны дагуу хугацаанаас нь хамааруулан хэмжиж, харьцуулан үнэлж байна.
Агаарын чанарыг иргэд олон нийтэд ойлгомжтой байдлаар хүргэхийн тулд “Агаарын чанарын индексээр агаарын чанарыг үнэлэх мэдээлэх журам” -ын дагуу мэдээлж байна” гэлээ.
УЛААНБААТАР ХОТЫН АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ
ШИНЖИЛГЭЭНИЙ МЭДЭЭ
2024 оны 12 дугаар сарын 13-18-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын агаар бохирдуулагч бодис болох хүхэрлэг хий (SO2) нь 34-506 мкг/м3, хамгийн өндөр агууламж илэрсэн цэгүүд 1-р хороолол, Толгойт, Баянхошуу байсан бөгөөд 12 дугаар сарын 16-ны өдөр Баянхошуу орчимд АЧС-аас 10.1 дахин их байсан байна.
Азотын давхар исэл (NO2) нь 8-158 мкг/м3, хамгийн өндөр агууламж илэрсэн цэгүүд 1-р хороолол, 100-н айл, Толгойт байсан бөгөөд 12 сарын 17-ны өдөр Толгойт орчимд АЧС-аас 3.1 дахин их байсан байна.
РМ10 тоосонцор нь 30-433 мкг/м3, хамгийн өндөр агууламж илэрсэн цэгүүд 1-р хороолол, Хайлааст, Шархад байсан бөгөөд 12 дугаар сарын 16-ны өдөр Хайлааст орчимд АЧС-аас 4.3 дахин их байсан байна.
РМ2.5 тоосонцор нь 11-567 мкг/м3, хамгийн өндөр агууламж илэрсэн цэгүүд 1-р хороолол, Хайлааст, Баянхошуу бөгөөд 12 дугаар сарын 14-ний өдөр 1-р хороолол орчимд 11.3 дахин их орчимд тус тус байна.

Фото галлерей



Уншсан: 43